Нийтлэлүүд

NVIDIA RTX PRO Серверүүд – Ажиллагаа, AI дижитал технологийн шинэ түвшин

NVIDIA нь RTX PRO 6000 Blackwell Server Edition GPU-ээр боловсруулсан RTX PRO серверүүд-ийг танилцуулаад байна. Disney, Foxconn, Hitachi, SAP, TSMC зэрэг томоохон компаниуд эдгээр серверүүдийг ашиглаж, AI төвтэй дата төвүүдийг хурдан хөгжүүлэх боломжоо нэмэгдүүлжээ. Эдгээр платформ нь уламжлалт багц системээс AI‑т чиглэсэн ухаалаг “AI үйлдвэрүүд” байгуулах шинэ үеийн суурь болж байна. Энэ нь, жишээлбэл, Foxconn-д ухаалаг автоматжуулалт, Hitachi-д физик болон ухаалаг симуляци, SAP-д аюулгүй бизнесийн AI үйлчилгээнд түлхэц өгч байна
Эх сурвалж: https://nvidianews.nvidia.com/news/industry-leaders-transform-enterprise-data-centers-for-the-ai-era-with-nvidia-rtx-pro-servers

2025-08-27

Унших

NVIDIA Spectrum-XGS сүлжээ

NVIDIA Spectrum-XGS танилцуулагдлаа. - Spectrum-XGS нь дата төвүүдийг газарзүйн алслагдлаас үл хамааран нэг суперкомпьютер болгон ажиллуулах боломжийг олгоно. - Автомат congestion control, latency менежмент, сүлжээний telemetry г.м. ухаалаг чадваруудыг агуулсан.- AI-гийн эрэлт өсөхийн хэрээр дата төвүүдийн хүчин чадал нэг байранд хязгаарлагддаг тул энэ технологи нь цаашилбал хот, улс, тив дамнан “AI super-factory” байгуулагдах боломжийг нээж өгч байна.- Илтгэлтэй, найдвартай, өндөр хурдтай сүлжээг Ethernet дээр бий болгосноор дата төвүүд илүү үр ашигтай ажиллах боломжтой.

2025-08-27

Унших

Small modular reactor

Google, Kairos Power, болон Tennessee Valley Authority (АНУ-ын цахилгааны төрийн хамгийн том хангамжийн агентлаг) хамтран Hermes 2 нэртэй Gen IV жижиг реактор (small modular reactor) төслийн дагуу 2030 оноос эхлэн өдөр шөнөгүй 50 МВт цахилгааныг Google–ийн дата төвүүдэд нийлүүлэх гэрээг (PPA) байгуулжээ. Энэ нь АНУ‑д ийм төрлийн реакторын цахилгаан худалдах анхны гэрээ юм

2025-08-27

Унших

Яг одоо эсвэл ойрын хугацаанд худалдан авах боломжтой хүн дүрст AI роботууд.

2025-08-27

Унших

Vantage Data Centers хамгийн том дата төв

Дэлхий даяар hyperscale болон enterprise зах зээлд зориулж дата төв барьж, ажиллуулдаг Vantage Data Centers: 25 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар Техас мужид “Frontier” нэртэй, 1 400 экр талбай бүхий 10 дата төвөөс бүрдсэн 1.4 гигаваттын AI кампус байгуулахаар төлөвлөж байна.

Энэ төсөл нь нэгэн зэрэг өндөр нягтаршил бүхий хамгийн том дата төвийн нэг болох бөгөөд анхны барилга ирэх оны хоёрдугаар хагасаас ажиллахаар төлөвлөгдөнө.

Төслийг санхүүжүүлсэн хөрөнгө оруулагчид: Silver Lake болон DigitalBridge.

2025-08-27

Унших