2025-08-27

Vantage Data Centers хамгийн том дата төв

Дэлхий даяар hyperscale болон enterprise зах зээлд зориулж дата төв барьж, ажиллуулдаг Vantage Data Centers: 25 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар Техас мужид “Frontier” нэртэй, 1 400 экр талбай бүхий 10 дата төвөөс бүрдсэн 1.4 гигаваттын AI кампус байгуулахаар төлөвлөж байна.

Энэ төсөл нь нэгэн зэрэг өндөр нягтаршил бүхий хамгийн том дата төвийн нэг болох бөгөөд анхны барилга ирэх оны хоёрдугаар хагасаас ажиллахаар төлөвлөгдөнө.

Төслийг санхүүжүүлсэн хөрөнгө оруулагчид: Silver Lake болон DigitalBridge.